
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн өвчин, оношинд тохирсон эмийг зөв сонгож, зөв тунгаар, зөв цагт, зөв аргаар, зөв хугацаанд хэрэглэхийг хэлнэ. Эмийг буруу хэрэглэх нь эмчилгээний үр дүнг бууруулахаас гадна эмийн гаж нөлөө, харилцан үйлчлэл болон бусад эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой.
Тухайлбал, эмийг дур мэдэн сонгох, тунг өөрчлөх, эмчийн заасан хугацаанаас өмнө зогсоох, бусдын эмийг хэрэглэх зэрэг нь зохисгүй хэрэглээнд хамаарна.
Иймд иргэн бүр эм хэрэглэхдээ эмч, эм зүйчийн зөвлөгөө, эмийн зааврыг баримталж, эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх нь чухал юм.
№1 Та 𝟓 зөвийн аргыг баримталж эмийн хэрэглээндээ хяналт тавьж аюулгүй байдлаа хамгаалаарай