
Есөнбулаг сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Цахимаар нэн тэргүүнд" хөтөлбөрийг хэрэгжүүлэн багуудад үе шаттайгаар ажиллаж, иргэдэд төрийн цахим үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, төрийн цахимжсан үйлчилгээг ашиглахад практик дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээг газар дээр нь сонсож , төрийн цахим үйлчилгээтэй холбоотой сэтгэл ханамжийн судалгааг авах юм.