
Өвөл, хаврын улиралд учирч болзошгүй эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлж иргэн бүр, малчин өрх, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэн өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангана уу.
Өвлийг өнтэй давж, малаа хорогдолгүй авч үлдэхийн тулд дараах үндсэн чиглэлүүдэд анхаарлаа хандуулаарай:
- Хашаа саравч, дулаалга: Малын хэвтэр, хашаа саравчаа дулаалж, нөмөр нөлөг болгох, засвар үйлчилгээг эртхэн дуусгах.
- Өвс, тэжээлийн нөөц: Шаардлагатай өвс, гар тэжээл, хужир шүүг хангалттай хэмжээгээр бэлтгэж, нөөцлөх.
- Малын тарга хүч: Малаа эртхэн чанаржуулж, нэмэгдэл тэжээлд хамруулах, отор нүүдлийг зөв зохицуулах.
- Усан хангамж: Өвлийн улиралд ашиглах худаг, уст цэгүүдийн бэлэн байдлыг хангах.