
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдад “Донтох эмгэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, архи согтууруулах ундааны хүний биед үзүүлэх хортой үр дагавар” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр:
🔹 Донтох эмгэгийн талаарх ойлголт, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал
🔹 Архи, согтууруулах ундааны хүний бие, сэтгэц, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө
🔹 Архины хэрэглээнээс үүдэлтэй эрсдэл, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга
🔹 Донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.