
✅Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3333 дугаар шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч М.Н-ээс 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулж А.Б-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.Н нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 02 жил 02 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч М.Н-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 19658 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч М.Н-ийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав.