“Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн, Хүүхдийн төлөө дэд зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Шүүх шинжилгээний байгууллагаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл бүхий цэг, аюултай орчин, нөхцөлийг баримтаар илрүүлэн, гэрэл зургаар баталгаажуулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, эрсдэлийг арилгуулах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Баримтаар илрүүлж, хүүхдийг хамгаалъя” аяныг улсын хэмжээнд зохион байгууллаа.