Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах чиглэлээр Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ.
Шинэ зохицуулалтаар:
Эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл хүлээлгүй, төрд мэдэгдээд эрхлэх боломжтой болсон.
Зөвшөөрөл авах, сунгуулахад шаардах баримт бичиг, үйл явцыг илүү тодорхой болгосон.
Бизнес эрхлэхэд шаарддаг бүртгэл, дүгнэлт, гэрчилгээ зэрэг зөвшөөрлийн шинжтэй баримт бичгийг цэгцэлж, бууруулсан.
Зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, иргэн, бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардал, шат дамжлагыг бууруулах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.
Үйл ажиллагаа нь зөрчилгүй зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг явцын хяналтад үндэслэн шууд сунгах боломжтой болсон.
Тэгвэл эдгээр өөрчлөлтөөс танд аль нь хамаарах вэ?
Ямар үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр, зөвхөн төрд мэдэгдээд эрхлэх боломжтой болсон бэ? Зөвшөөрөл авах, сунгуулахад юу өөрчлөгдсөн бэ? Бизнес эрхлэгчдэд ямар шинэ боломжууд нээгдсэн бэ?
▶️ Иргэн, бизнес эрхлэгч бүрийн мэдэх хэрэгтэй ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНЫ 10 ГОЛ ӨӨРЧЛӨЛТИЙГ энэхүү нэвтрүүлгээс үзээрэй.