
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 3.5 дахь заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2026 оны А/64 дүгээр тушаалаар баталсан хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд боловсруулсан сургалтын хөтөлбөрүүдийг цахим сургалтын хэлбэрт шилжүүлэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
Сургалтын гол зорилго нь жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, дунд шатны менежер, хүний нөөц болон залуу ажилтнуудад хөдөлмөрийн зах зээлийн ойлголт, төлөвлөлтийн суурь ба ногоон эдийн засгийн чадамжийг цахимаар орон зайнаас үл хамааран эзэмшүүлэх, хөдөлмөрт хандах эерэг хандлага, бүтээлч байдлыг хөгжүүлэх замаар байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжихэд оршино.
Хоёр. Зохион байгуулалт. Багц 1. Цахим хэлбэрт хөрвүүлэх сургалтын хөтөлбөр
“ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ”, “ЗАЛУУ ГЭР БҮЛ, АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨГӨӨ”
№ | Сургалтын хөтөлбөрийн нэр | Зорилтод бүлэг | Төсөв (сая.төг-р) |
1. | “Хувь хүний хөгжил”, “Залуу гэр бүл, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах зөвлөгөө” | Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутнууд (МТБСБ, ДБСБ) | 14.0 |
Гурав. Гүйцэтгэх ажлын хүрээ
Сонгон шалгарсан байгууллага дараах ажлыг гүйцэтгэнэ:
• Батлагдсан сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын агуулгад хөрвүүлэх;
• Захиалагчийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулах, хамтран ажиллах;
• Эцсийн бүтээгдэхүүн болон эх файлуудыг хүлээлгэн өгөх.
Дөрөв. Тавигдах шаардлага:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.
- Цахим сургалтын агуулга боловсруулах, дүрс бичлэг хийх, график дизайн, анимэйшн, дуу оруулалт, цахим платформд байршуулах чиглэлээр мэргэшсэн багтай байх.
- Багийн гишүүдийн боловсрол, мэргэжлийг нотлох дипломын хуулбар.
- Багийн гишүүд цахим сургалтын арга зүй эзэмшсэн, сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах чадвартай байх.
- Цахим сургалтын бүтээгдэхүүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжийг хангасан, хүртээмжийн шаардлагад нийцсэн байх.
- Ашигласан зураг, дүрс, хөгжим болон бусад эх сурвалж нь оюуны өмчийн эрхийн зөрчилгүй байх.
Тав. Бүрдүүлэх материал:
1. Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнд хандсан албан хүсэлт;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Байгууллагын танилцуулга;
4. Ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл;
5. Багийн гишүүдийн диплом, сертификат, үнэмлэхийн хуулбар;
6. Ажлын төлөвлөгөө;
7. Өмнө боловсруулсан цахим хичээлийн жишээ, холбоос;
8. Санхүүгийн санал зэргийг файлаар илгээх
Материал хүлээн авах хугацаа, хүлээн авах хаяг:
Материалыг 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл хүлээн авна.
Цахим шуудан: info@instiutue.gov.mn
Холбоо барих утас: 89094455