
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДСАН АЛБАН ХААГЧДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ🇲🇳🎖️👏🏻
🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 84 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2026" баяр наадмыг тохиолдуулан аймаг, орон нутаг, салбарынхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө мэдлэг, ур чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа Засаг даргын тамгын газарт зохион байгуулагдлаа.
🏢👷🏻♂️ 🇲🇳 Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, халуунд халж, хүйтэнд хөрч, өсөж төрсөн өргөн уудам тал нутгаа хөндлөн гулд хэдэн арван удаа тойрч, газар доорх шугам сүлжээнээс эхлэн тэнгэр өөд сүндэрлэн боссон бүхий л барилга байгууламжид хяналт хэрэгжүүлэн, барилга, хот байгуулалтын салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ард олноо эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө зүтгэсэн Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга С. Наранчулуундаа “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар шагнагдсанд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе 👏🏻🎖️
🇲🇳🇲🇳🇲🇳МОНГОЛ ТӨРИЙН МИНЬ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ 🇲🇳🇲🇳🇲🇳
Самбуу Наранчулуун