
🏗️БАРИЛГАЧДЫГ АЛДАРШУУЛАХ АНХНЫ ЦОГЦОЛБОР СҮХБААТАР АЙМАГТ…
✅УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн санаачилгаар Монгол Улсад орчин цагийн барилга үүсэж хөгжсөний 100 жил, Сүхбаатар аймагт Барилгын байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд “Барилгачдын алдар” цогцолборыг бүтээн байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлээ.
✅Нийт 400 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр бүтээсэн энэхүү цогцолбор нь орон нутагт анхдагч гэдгээрээ онцлог бөгөөд барилгын салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж буй инженер техникийн ажилчид болон барилгачдын хандиваар бий болгожээ.
Гэрэл зургийг: Н.Намнандорж