
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас дүүргийн ЗДТГ-тай хамтран хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн оролцоог дэмжих, эрүүл идэвхтэй амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “Гүйе – Суралцъя – Хамгаалъя” уриатай “Гүүд Ран – Хүүхдийн Марафон 2026”-г Налайх дүүрэгт амжилттай зохион байгууллаа.
Тус марафонд Налайх дүүргийн Ерөнхий боловсролын зургаан сургуулийн 6–14 насны 500 хүүхэд гурван насны ангилалд оролцож, гүйлтийн спортоор дамжуулан эрүүл, идэвхтэй амьдралын үнэ цэнийг мэдрэхийн зэрэгцээ хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.
Энэ удаагийн марафон нь зөвхөн спортын арга хэмжээ бус, хүүхэд бүр эрхээ мэддэг, эрхээ хамгаалж чаддаг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шийдвэр гаргалтад оролцдог орчныг дэмжих зорилготойгоор хүүхдийн эрхийн интерактив үйл ажиллагааг хөтөлбөртөө тусгаснаараа онцлог байлаа.
💡 Хүүхдийн эрхийн интерактив үйл ажиллагааны хүрээнд оролцогчид тоглох, ярилцах, аюулыг илрүүлэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх замаар хүүхдийн эрхийн үндсэн дөрвөн зарчмыг өдөр тутмын амьдралтайгаа холбон ойлгож, мэдлэгээ бататгалаа.
🌱 Хүүхэд бүр эрхээ мэддэг, эрх нь хамгаалагддаг, эрүүл, идэвхтэй орчинд өсөж хөгжих боломжтой нийгмийг хамтдаа бүтээцгээе.
“Гүйе – Суралцъя – Хамгаалъя” уриа дор зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон нийт 500 хүүхэд, багш, эцэг эх, хамтран ажилласан байгууллага, дэмжигч нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. 💚
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ!