
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан 2026 оны 08 сарын 18-ны А/255/ А/254 тоот “Удирдамж батлах тухай” тушаалын дагуу хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 01-ний хооронд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Уг эрт илрүүлгийн үзлэгийг цэцэрлэг, сургуульд суурилан анхан шатны эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулах тул өрх, сум, тосгоны 44, хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 20 эмч, Эрүүл мэндийн газар,
Боловсролын газрын хариуцан ажиллах мэргэжилтэн гээд нийт 70 эмч, мэргэжилтнийг хамруулсан сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу орон нутгийн 2 сургагч багш удирдан явуулж, эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнийг сурган чадавхжууллаа.