
https://www.dinza.mn/bagsh/join
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ УНШИЖ БАЙНА
2026 оны 5 дугаар сарын 15-нд эхэлсэн “Монголын ирээдүй уншихад бэлэн” хүүхдийн уншлагын хөдөлгөөн амжилттай үргэлжилж, 2026–2027 оны хичээлийн жилийн нээлт 9 дүгээр сарын 1-нээс “Багштайгаа ангиараа уншъя” уншиж ойлгох чадварын үндэсний хөтөлбөр болон өргөжиж орон даяар зарлагдсан билээ.
Хөтөлбөр зарлагдсанаас хойш ердөө 14 хоногийн дотор Монгол Улсын төрийн өмчийн болон хувийн 304 сургууль нэгдээд байна.
Энэ бол зүгээр нэг тоо биш.
Энэ бол хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж буй эцэг эхчүүд, анги хамт олноо хөгжүүлэхийг хүссэн багш нар, сургуулийнхаа орчныг илүү уншлагатай, илүү хөгжлийн орчин болгохыг зорьж буй сургуулийн удирдлагуудын хамтын нэгдэл юм.
Хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдэд ном уншуулах төдий биш. Харин:
�уншсанаа ойлгох,�ойлгосноо ярилцах,�бодлоо илэрхийлэх,�асуулт асуух,�бусдын санааг сонсох,�хамтран суралцах,�номтой нөхөрлөх дадлыг хэвшүүлэхэд оршино.�
Нэг анги хамтдаа уншиж эхлэхэд нэг хүүхэд биш, бүхэл бүтэн орчин өөрчлөгддөг.
Нэг сургууль нэгдэхэд олон зуун хүүхдийн унших дадалд шинэ боломж нээгддэг.
Өнөөдөр 304 сургууль нэгдсэн бол маргааш энэ хөдөлгөөн Монголын бүх сургуульд хүрэх боломжтой.
Төрийн өмчийн болон хувийн бүх сургууль, багш, сургалтын менежер, сургуулийн удирдлагуудыг “Багштайгаа ангиараа уншъя” үндэсний хөтөлбөрт нэгдэхийг урьж байна.
Багш бүр өөрийн ангиараа нэгдэх боломжтой.
👉 Бүртгүүлэх: https://www.dinza.mn/bagsh/join
Монголын ирээдүй уншиж байна.