
Аддиктологийн төв нь Шинжлэх Ухааны Академийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд
- Хамтарсан судалгаа хийх
- Эрдэм шинжилгээний төсөл гүйцэтгэх
- Шинжлэх ухааны мэдээ, мэдээлэл, холбогдох материал солилцох
- Хамтарсан сургалт, лекц, семинар, хурал, симпозиум зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцлоо