
🟠Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
🟠Энэ удаагийн тохиролд 2026 оны 8 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 58 813 411 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 3
6 орон таарсан 47
5 орон таарсан 555
4 орон таарсан 5300
3 орон таарсан 52996
баримт тохиролд таарч азтан боллоо.
🟠"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
🟠Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг +44%, Багахангай дүүрэг +39%, Дархан-Уул аймаг +23%, Багануур дүүрэг +21%, Хэнтий аймаг +19%, Орхон, Хөвсгөл, Дундговь, Завхан аймгууд +18% байлаа. Та бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.
Сугалааны тохирлын бичлэг үзэх холбоос: https://www.youtube.com/watch?v=ARfqeT_a8-o