
Шүүх шинжилгээний байгууллагын Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Б.Лхагвасүрэн “Стандарт ажлын заавар” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.09.15/ танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Уг сургалтаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан “Шинжилгээний стандарт, лабораторийн итгэмжлэлийн шаардлага”-ын дагуу шинжилгээний төрөл тус бүрээр стандарт ажлын заавар (SOP)-ыг боловсруулах, батлах, практикт мөрдлөг болгон хэрэглэх талаар арга зүйн зөвлөмж, мэдээллийг албан хаагчдад өглөө.