
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу " Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-өөр хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр, ач зээ Довдоны Буянжаргал, Довдоны Цэвээнжав, Отгоны Нисков нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, санал сэтгэгдэлийг сонсов.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад Түүх нийгмийн багш Б.Баянтөгс хэлмэгдүүлэлтийн тухай сэдвээр хичээл заав. Мөн сурагчдын дунд Хэлмэгдүүлэлт сэдэвт гар зургийн уралдаан зарлаж, бүтээлүүдийг сурталчлан, амжилттай оролцсон 1-р байр,7а анги Х.Энэрэл, 2-р байр 8а анги С.Өлзийбуян, 3-р байр 6а анги Г.Энэрэл, тусгай байр 8а анги Б.Мөнгөнсүх нарыг шагнаж урамшуулав.