
✅Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1991 дугаар шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Н.Б -гээс 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ц.Н-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н.Б нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 01 жил 11 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Н.Б-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 19360 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Н.Б-ийг 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулав.