Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил уг өдрийг 31 дэх удаагаа хүндэтгэн тэмдэглэж байна.
✍️ Арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгчид болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо.
✅ Энэ өдөр хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөллий хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Мөн хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Түүнчлэн Эрдэнэ Зуу хийдийн лам хуврагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулан ном хурж, Эрдэнэ Зуу хийд, Шанхын баруун хүрээ хийд, Цогчин дуган хийдэд 108 зул өргөх ёслол боллоо.
Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, түүхийн үнэнийг мартахгүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг билээ. Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн ёслоё.