
Шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн аж ахуй эрхлэгч иргэдийн худалдан борлуулалтыг дэмжих, хүн амыг эрүүл, аюулгүй, чанартай шинэ ургацаар хангах зорилгоор өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
📅 2026 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд
📍 Партизаны талбайд
Иймд иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, орон нутгийнхаа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ эрхлэгч иргэдээ дэмжин, шинэ ургацын бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхийг урьж байна.