
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх” ITDM төслийн баг болон Оюуны өмчийн газрын төлөөлөл Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Төслийн багийн төлөөлөл өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзаж, Хөвсгөл аймгийн онцлог бүтээгдэхүүнийг газарзүйн заалтад бүртгүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Ажлын хүрээнд олон улсын зөвлөх орон нутагт үйлдвэрлэж буй хөх сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн болон бяслагт үнэлгээ хийж, газарзүйн заалтад хамруулах боломжийг судлан, холбогдох зөвлөмж өгнө.
Мөн төслийн баг Алаг-Эрдэнэ суманд ажиллаж, хөх сарлагийн үржүүлэг, өнгө шинжийг хадгалж ирсэн уламжлал, малчдын арга туршлагатай газар дээр нь танилцах юм. Түүнчлэн есдүгээр сарын 11-ний өдөр олон улсын зөвлөх орон нутгийн үйлдвэрлэгчид болон холбогдох мэргэжилтнүүдэд газарзүйн заалтын эрх зүйн орчин, олон улсын туршлагын талаар сургалт зохион байгуулна