Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчийн үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгийг 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж 17 сумын зорилтот бүлгийн 458 хүн хамрагдлаа. Үзлэгээр бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай 20 хүн оношлогдож лавлагаа шатлалын эмнэлэгт илгээсэн бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран 8 хүнд мэс засал эмчилгээ хийлээ. Хамтын ажиллагааны хүрээнд 11 сард иргэдэд үзлэг болон мэс засал хийнэ.