
2026 оны 9 дүгээр сарын "Уулзалт, туршлага хуваалцах хуваарь" - т төлөвлөгөөний дагуу сумдын насан туршийн суралцахуйн нэгжийн багш нарт мэдээлэл хүргэх, цахим сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд :
📌✨️📌 2026 - 2027 оны хичээлийн жилд баримтлах сургалт нөлөөллийн үйл ажиллагааны чиглэл
📌✨️📌Иргэний албан бус боловсрол, амьдралын орчноос суралцаж эзэмшсэн мэдлэг чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрч, баталгаажуулах журам, бичиг үсгийн болон боловсрол нөхөн олгох сургалт ба судалгаа нэгтгэл
📌✨️📌9 - 12 сарын ТАТ, Цахим уулзалтын хуваарьт төлөвлөгөө танилцуулах
📌✨️📌Илтгэлийн уралдааны бэлтгэл, шалгаруулалтын тов
📌✨️📌 Бусад цаг үеийн мэдээлэл, амралтын даалгавар, шинэ хичээлийн жилд ЕБС болон сумдтай хамтран зохион байгуулах ажлын санаа хуваалцлаа.
👏🥰👏 "Яг цагтаа" цахим үйл ажиллагаанд оролцсон нэгжийн нийт багш нартаа талархал илэрхийлж, хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье.