
Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн байгалийн ухааны заах аргын нэгдлээс багш ажилтнуудад зориулан нутаг орноо хайрлан хамгаалах, нутгийн унаган ургамлыг таньж, мэдэх, хэрхэн ашиглах, нар сар, одны байдал, хөдөлгөөн, бэлгэдэл, цаг уурыг хэрхэн шинждэг талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор байгаль орчинд түшиглэсэн “Гурван-У” экскурс сургалтыг Алтанширээ сумын “Сайн-Ус” аймгийн тусгай хамгаалалттай газарт зохион байгууллаа.
Сургалтыг “Ажиглах-асуух- олох-таних-мэдээлэл цуглуулах,-хамтран хэлэлцэх-дүгнэх-сургалтад хэрэглэх” аргаар зохион байгуулж, сургалтад нийт 93 багш, ажилчин хамрагдав.
Экскурс сургалтын хүрээнд очсон газар усныхаа түүхийг талаар мэдээлэл хийж, дадлага ажил хийхээс гадна дараах зүйлсийг сурлаа.
Үүнд:
🌳Орон нутгийнхаа байгаль цаг уур, хүрээлэн буй орчинд ямар ургамал ургадаг тухайн ургамлын онцлог шинж зэргийг харьцуулан судалж дүгнэлт хийж, хүн бүр нэг ургамал түүж танхимын сургалтаар “Ургамлын хатаадас”-хийх арга зүйд суралцан, даалгавар болгон ургамлын хатаадас хийсэн.
🌞🌙✨Нар, сар оддын талаар мэдээлэл өгч хамтарч ажилласан. Нар, сар, од гэж юу болох, хүн байгальд ямар ач холбогдолтой, бэлгэдэл, цаг агаар шинжих уламжлалт аргын талаар танилцуулан мэдээлэл өгсөн.
💎Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бясалгах, хамтын үнэт зүйл, зорилгыг илэрхийлэх зорилгоор чулуун дээр өөрсдийн бүтээлийг туурвиж, шилдэг бүтээлээ шалгаруулав.
Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн сургуулийн захиргаа, хамтран ажилласан багш нар, сургалтад идэвхтэй хамрагдсан багш, ажилчдадаа талархал илэрхийлье.
САЙНШАНД СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 5 ДУГААР СУРГУУЛИЙН
БАЙГАЛИЙН УХААНЫ ЗААХ АРГЫН НЭГДЭЛ