
🚠 Улаанбаатар хотын Яармаг–Хархорин чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээврийн төслийн нийт гүйцэтгэл 85 хувьд хүрээд байна.
➡️ Одоогоор хоёр буудлын барилгын дотоод засал болон системийн тохируулгын ажил үргэлжилж байгаа бөгөөд барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийг хийнэ.
✅ Туршилтын хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд кабин тус бүрийн багтаамжид дүйцэх 750 кг ачааллаар ус болон шуудайтай элс ашиглан шат дараатай туршилт хийхээр төлөвлөжээ.
🔹 Кабелийн замын тулгуур цамхаг, станц, гаражийн байгууламж болон механик угсралтын үндсэн ажил дуусаж, цахилгаан системийг ажиллуулах, системийн туршилтын дараагийн шатанд шилжих бэлтгэл хангагдаж байна. Ес, аравдугаар сард аюулгүй ажиллагааны шалгалтыг үе шаттай хийх юм.
✅ Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй зорчих хөдөлгөөн, авто замын ачааллыг бууруулахад нийтийн тээврийн шинэ төрөл, дэд бүтцийн шийдлийг хөгжүүлэх шаардлага улам нэмэгдэж байна.
🇲🇳✅Энэ хүрээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн стратегийн дэд бүтэц, хотын хөгжлийн төслүүдэд төсвийн бус эх үүсвэр, хувийн хэвшил болон Олон Улсын хөрөнгө оруулалтыг татах санхүүжилтийн шийдлүүдийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.