
📊 2026 оны есдүгээр сарын 8-ны байдлаар Монгол Улсын бонд гаргагчдын гадаад зах зээлд арилжаалагдаж буй ам.долларын бондуудын өгөөж 5.24–9.86 хувийн хооронд байна. Бондын хугацаа, купон, ханш болон гаргагчийн эрсдэлийн үнэлгээнээс хамааран өгөөжийн түвшин харилцан адилгүй байна.
🇲🇳 Улаанбаатар хотын бонд 101.76 ханштай, 7.75 хувийн купонтой бөгөөд өгөөж нь 5.80 хувь байна. Үндсэн төлбөрийн хугацаа 2027 оны наймдугаар сарын 21-нд дуусна.
Эх сурвалж: "Capital, Finanzen.net, Cbonds”
➡️ Гадаад зах зээл дэх бондын өгөөж нь зах зээлийн хүүгийн орчин, хугацаа, хөрвөх чадвар, зээлийн эрсдэл болон хөрөнгө оруулагчдын эрэлтээс хамааран өөрчлөгддөг. Нэрлэсэн үнээс дээгүүр ханштай, купоны хүүгээс доогуур өгөөжтэй арилжаалагдаж буй нь тухайн үнэт цаасны зах зээлийн үнэлгээ, эрэлтийн түвшнийг илэрхийлнэ.
✅ Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд төсвийн бус эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээл болон урт хугацааны санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглах ач холбогдол нэмэгдэж байна.
🇲🇳✅Энэ хүрээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь хөрөнгө оруулалтын төслүүдийг зах зээлийн шаардлагад нийцүүлэн бэлтгэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.