.jpg)
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар оффис, авто грашийн зориулалттай барилгыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хог тээвэр, тохижилт, цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулдаг тус газрын шинэ граш, оффис ашиглалтад орсноор ажилчдын ажиллах орчин сайжрахаас гадна техникийн арчлалт, үйлчилгээ хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж байна. Тус барилга нь нийт 16*20м хэмжээтэй, граш, оффис, ажилчдын амралт, сургалтын өрөөнөөс бүрдэж байна.