
Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийг шинэчлэн баталж аймаг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн дагуу 2026 оны элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авч аймагтаа тэргүүлсэн сурагчид болон бэлтгэсэн багш нарт баяр хүргэж урамшуулал олгож байгаа бөгөөд урамшууллын батламжийг аймгийн Засаг дарга Г.Чинбат гардуулан өглөө.