
✅Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2704 дүгээр шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Б.А -гаас 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.Л-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.А нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 1 жил 7 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.А-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 19201 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.А-г 14 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулав.