
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг. Энэ оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр нийслэл болон 21 аймагт нэгэн зэрэг эхэллээ.
Тус шалгалтад Улсын хэмжээнд 2735 иргэн бүртгүүлсэн бөгөөд манай аймгаас 33 иргэн бүртгүүлснээс 29 иргэн буюу 87.9 хувь нь шалгалтад оролцлоо. Шалгалтад оролцогчдын 8 нь эрэгтэй, 21 нь эмэгтэй иргэн байв.
Шалгалтыг хоёр ээлжээр зохион байгуулсан бөгөөд шалгалтад оролцсон иргэдээс 15 иргэн буюу 51.7 хувь нь тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх боломжтой боллоо.
Шалгалтын үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах зорилгоор хөндлөнгийн хянагчаар аймгийн Ахмадын хорооны болон Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч нар ажиллав.