
🔰Хөвсгөл аймгийн хэмжээнд орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллага, нэгжүүдийг хамруулсан эд хөрөнгийн улсын үзлэг тооллого эхэлж, аймгийн хяналтын тооллогын ажлын хэсэг хуваарийн дагуу агентлаг байгууллагуудад ажиллаж байна.
🔰Аймгийн хяналтын тооллогын ажлын хэсэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүх сумд болон аймгийн харьяа агентлаг, байгууллагуудын тооллогын комисс, ажлын хэсгүүдтэй цахим уулзалтыг зохион байгуулж, заавар зөвлөгөөг өглөө.