
“ЗАЛУУ ОФИЦЕРЫН СЭТГЭЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ БА ТЕХНОЛОГИЙН ЭРИН ҮЕ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулга уулзалт”, “Залуу офицерын хөгжлийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газраас зохион байгуулж буй “Хамтын хүч, аюулгүй байдал” аяны хүрээнд залуу офицеруудын дунд “Шинийг эрэлхийлэгч-шинжлэх ухаанч залуу офицерууд” уриатай “Залуу офицерын сэтгэлгээний өөрчлөлт ба технологийн эрин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус илтгэлийн уралдаанд 16 салбар, нэгжийн 18 алба хаагч оролцсоноос 2 дугаар шатанд шилдэг 8 илтгэлийг шалгаруулж, танхимаар болон цахимаар хэлэлцүүллээ.
1 дүгээр байрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 236 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Отгонсүрэн;
2 дугаар байрт 433 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Б.Ану-Үжин;
3 дугаар байрт 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн ерөнхий жижүүр, ахмад Н.Пүрэвбаатар нарын илтгэл тус тус шалгарлаа.
Мөн тусгай байрт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч М.Ариунтуяа;
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрэн сурвалжлах хэлтсийн эрэн сурвалжлах ажилтан, дэслэгч Г. Буянтогтох;
Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад А.Мянган-эрдэнэ;
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Чингүүн нарын илтгэл тус тус шалгарлаа.
Илтгэлийн уралдааны ерөнхий шүүгчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, доктор (Ph.D) профессор, хурандаа Б.Нямгомбо,доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Алтангэрэл, “Амгалан” мэргэжлийн боловсролын сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Батболд, Дотоод хэргийн их сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд хурандаа Д.Буяннэмэх, Хорих ял эдлүүлэх албаны Гүйцэтгэх ажлын хэлтсийн ахлах төлөөлөгч, доктор(Ph.D), дэд хурандаа Ч.Батболд, Модератор чиглүүлэгчээр Аюулгүй байдлын хэлтсийн дарга, докторант, хошууч Э.Жамбалрагчаа, Зочин илтгэгчээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Зэв” залуусын холбооны тэргүүн, доктор (Ph.D) С.Батболд нар оролцлоо.