Байгаль орчин, ан амьтныг хамгаалах, хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд хатуу анхааруулга хүргэж байна.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тарвага агнах нь тодорхой хязгаарлалт, зөвшөөрөлтэй байдаг. Тиймээс эрхийн бичиггүйгээр тарвага агнах, түүний түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулахыг хатуу хориглоно.
Хууль тогтоомжийн хэрэгжилт ба хариуцлага:
• Зөрчлийн тухай хууль: Хууль бусаар ан амьтан агнасан этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, торгууль ногдуулна.
• Нөхөн төлбөр: Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд амьтны аймтад учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулна.
Иймд иргэд та бүхэн ан агнуурын зөвшөөрлөө сумын байгаль хамгаалагчаараа бичүүлж, хууль тогтоомжоо чанд сахин, байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалж байна.