
“Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн үндсэн шийдэл, хөгжлийн чиглэл, хэрэгжилтийн зохицуулалт болон холбогдох хууль, эрх зүйн орчны асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хэлэлцүүлгийг “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн ажлын алба Налайх Үйлдвэр технологийн парк, Налайх Хөгжлийн корпараци, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах бөгөөд дараах үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, зорилго, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл;
2. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн үндсэн шийдэл, газар ашиглалт, бүсчлэл болон хөгжлийн үе шат;
3. Тээвэр, зам, инженерийн болон бусад дэд бүтцийн төлөвлөлтийг, нийслэл болон Налайх дүүргийн дэд бүтцийн төлөвлөлттэй уялдуулах асуудал;
4. Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, логистик, инноваци, технологийн хөгжлийн боломж;
5. Тусгай бүсийн үйл ажиллагааг дэмжих хууль, эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудал, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийн санал;
6. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн оролцоог хангах механизм;
7. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны чиглэл.
Хамтран зохион байгуулагчид:
Налуу ухаа эдийн засгийн тусгай бүс
Налайх хотын хөгжлийн корпораци ОНӨААТҮГ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)
Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК
Бүртгүүлэх холбоос: https://www.mongolchamber.mn/event/3481
📅 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр
⏲️ 13:40-17:00
📌 МҮХАҮТ-ын 503 тоот өрөө
📲99020794
Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс
Налайхын үйлдвэрлэл, технологийн парк