
🇲🇳Монголын хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлтүүд түүхэн дээд түвшнээ шинэчиллээ.
📊 Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 60,410.33 нэгж, нийт зах зээлийн үнэлгээ 15.38 их наяд төгрөгт хүрсэн нь бирж байгуулагдсанаас хойших 35 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов.
📊ТОП-20 индексийн өсөлт нь зах зээлийн тэргүүлэх компаниудын үнэлгээ болон хөрөнгө оруулагчдын идэвхтэй шууд холбоотой. Харин зах зээлийн нийт үнэлгээ 15 их наяд төгрөгийг давсан нь хөрөнгийн зах зээлийн цар хүрээ мэдэгдэхүйц тэлж буй чухал үзүүлэлт болж байна.
✅ Хөрөнгийн зах зээл тэлэхийн хэрээр компаниуд болон томоохон төслүүд банкны зээлээс гадна бонд, хөрөнгө оруулалтын сан, хувьцаа болон бусад үнэт цаасаар дамжуулан урт хугацааны санхүүжилт татах боломж нэмэгдэнэ. Мөн хөрөнгө оруулагчдын оролцоо өргөжиж, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх зах зээлийн орон зай нэмэгддэг.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийг ашиглах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төрөлжүүлэх, сангуудаар дамжуулан хувийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж байна.
📌 Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх нь Нийслэлийн дэд бүтэц, эрчим хүч, ногоон хөгжил болон урт хугацааны бусад төслүүдэд зах зээлд суурилсан санхүүжилтийн хэрэгслийг илүү өргөн ашиглах боломжийг нэмэгдүүлнэ.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж