
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хөхийн Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат барилгачин” цол хүртлээ.
Хөхийн Оюунчимэг нь Дорноговь аймгийн барилгын салбарт олон жил ажилласан зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахмад ажилтан юм.
Түүний барилгын салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр, мэргэжлийн ур чадварыг төрөөс өндрөөр үнэлж, ийнхүү төрийн дээд шагналаар шагнасанд Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэе.
Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дорноговь аймгийн Газрын харилцаа,
барилга, хот байгуулалтын газар