Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй байгаа. Зуны цагт зорчигч эргэлт бага болдог тул тээврийн хэрэгслийн тоог багасгадаг. Энэ зун 1087 тээврийн хэрэгсэл ажлын өдөр явсан бол амралтын өдөр 930 тээврийн хэрэгсэл явсан.
Энэ сараас зорчигч урсгал нэмэгддэг тул ажлын өдөр 1172, амралтын өдөр 1012 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэхээр буюу ажлын өдөр 89 тээврийн хэрэгсэл, амралтын өдөр 72 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлсэн.
Нийтийн тээврийн цагийн хуваарийн хувьд ажлын өдөр 06:00-22:30 цагийн хооронд, амралтын өдөр 07:00-22:00 цагийн хооронд явж байгаа. Шөнийн тээврийн 4 чиглэл бүх өдөр 22:30-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байна.
