
✅Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Си Вай Си Кэй” ХХК-тай паркийн нутаг дэвсгэрт 2×15×2 МВА цахилгаан, 2×35 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
✅Тус станц ашиглалтад орсноор Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг найдвартай, тогтвортой хангах чухал ач холбогдолтой юм. Ийнхүү COP17-ын үеэр паркийн төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулсан ажил нь бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эхлэл болж, үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн хөгжилд шинэ боломжийг нээж байна.