
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нийслэл, орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дараах сул тойргуудад ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -160, 201 дүгээр тойрог
2. Банкны төлбөр барагдуулах газар-301 дүгээр тойрог
3. Архангай аймаг – 2 дугаар тойрог
4. Баян-Өлгий аймаг - 9 дүгээр тойрог
5. Дорноговь аймаг -31 дүгээр тойрог
6. Дорнод аймаг - 40, 42, 44, 45 дугаар тойрог
7. Дундговь аймаг - 49 дүгээр тойрог
8. Орхон аймаг-70 дугаар тойрог
9. Өмнөговь аймаг- Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
10. Сэлэнгэ аймгийн Мандал сум-101 дүгээр тойрог
11. Сүхбаатар аймаг-106, 108 дугаар тойрог, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
12. Хэнтий аймаг-137 дугаар тойрог, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
Сонгон шалгаруулалтыг 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагт Дотоод хэргийн их сургуулийн сургалтын танхимд зохион байгуулна.
Оролцогчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд бүртгэнэ.
Тавигдах шаардлага:
1. Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй;
2. 35 хүртэлх насны эрэгтэй, 30 хүртэлх насны эмэгтэй.
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
2. Эрх зүйч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш;
5. Бүртгэлийн хураамж төлсөн баримт /бүртгэлийн хураамж 30.000 төгрөгийг ШШГЕГ-Шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банкны 44001500 1405103951 тоот дансанд тушаана/
Хаяг: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Үндсэн хуулийн гудамж 11, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байр Шийдвэр гүйцэтгэх албаны 401 тоот, харилцах утас: 99047176, 89118424