
УИХ-ын гишүүн Ц.Туваан аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар Зуунмод сумын Ерөнхий боловсролын 2 дугаарын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Тус сургууль 2026-2027 оны хичээлийн жилд 60 бүлэгт 2280 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Шинээр 1-р ангийн 7 бүлэг элсэлтээ авч, 12 дугаар ангийг 4 бүлэг төгсөх юм.
Сургуулийн зүгээс хичээлийн шинэ жилдээ сурагч бүрийн зорилтот оноог тогтоож, дүнгийн мониторинг тогтмол хийх, багшийн ажлыг зөв зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа аж.