
✅Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1375 дугаар шийдвэрийн тэтгэлэг төлөгч Ш.О-аас 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Л.О-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ш.О нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 2 жилийн хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Ш.О-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18247 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Ш.О-г 7 хоногийн хугацаагаар баривчилж, 10 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.