
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2026 оныг “Залуу офицерын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын хэмжээнд алба хаагчдад чиглэсэн олон ажил, арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж буй залуу офицерууд тэдний ар гэрийнхний амьдралын нөхцөл боломжийг харгалзан нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор 10 алба хаагчид тусламж олголоо.
Уг арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль зүйн доктор (Ph.D), бригадын генерал А.Намсаманд болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.