
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлыг өнөөдөр (2026.06.29) зохион байгууллаа.
Тайлангийн хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, даргын зөвлөлийн гишүүд болон харьяа алба, газар, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн удирдлага, алба хаагчид танхимаар болон цахимаар оролцов.
Хурлаар Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын бодлого, үүрэг даалгаврын хэрэгжилт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны тайланг дүгнэн хэлэлцэж, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.
Хурлын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд алба хаагчдад хандан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ байгууллагын болон төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, сахилга, ёс зүйг чанд баримтлан, үүрэг гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлж, ололт амжилтаа бататган ажиллахыг үүрэг болгов.