
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөлд хамрагдсан Баянжаргалан сумын иргэн Б.Аюушмаа нь өөрийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, Монголын Ахлах Тогоочийн Академийн мэргэжил дээшлүүлэх, түвшин ахиулах сургалтад амжилттай хамрагдан, мэргэжлийн зэрэг дэвээ ахиулж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хоол үйлдвэрлэлийн багт ажиллах эрх, батламжаа гардан авсан байна. 👩🍳🇲🇳
Өөрийн хүсэл зорилго, хичээл зүтгэлээрээ мэргэжлээ дээшлүүлж, шинэ боломжийг өөртөө бий болгосон Б.Аюушмаадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт, арвин их бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 👏🌱
Хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг.
Хичээл зүтгэл бүхэн шинэ боломжийг бүтээдэг.