
📌 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон түүний харьяа байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус хүрээлэнгээс 15 албан хаагч ажиллаж байна.
🔹 Ажлын эхний үр дүн, санал болон боломжит шийдлүүдийг хэлэлцлээ.
🔹 Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн хамтарсан ажлын хэсэг дараах ажлууд хийгээд байна.
📌 Үйлчилгээний эрх зүйн үндэслэл, үе шат, шаардагдах баримт бичиг, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргах болон хяналтын үйл явцыг нарийвчлан судалсан;
📌 Давхардсан шат дамжлага, иргэнээс дахин шаардаж буй мэдээлэл, байгууллага хоорондын уялдаа холбооны дутагдал зэрэг хүндрэлүүдийг тодорхойлж, тэдгээрийг багасгах боломжит шийдлүүдийг боловсруулах;
📌 Ажлын хэсгийн дотоол багуудын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, удирдлага, арга зүйн дэмжлэгээр хангах асуудлыг хэлэлцэж, цаашдын ажлын уялдааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.