
✍️Уулзалтаар тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар байгууллагууд мэдээлэл өглөө.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тоног төхөөрөмж, шугам сүлжээний найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, нөөц бүрдүүлэлт болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
✍️Дүүргийн удирдлагуудаас байгууллага тус бүрт ажлын гүйцэтгэл, чанар, хугацаанд анхаарч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, 2027 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг бодит хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан төлөвлөж ажиллах үүрэг чиглэл өгөв.