
Дундговь аймагт Усны аж ахуй үүсэж, хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд баярын үйл ажиллагаа зохион байгуулагдаж, усны салбарын үе үеийн ахмад ажилтан, албан хаагчид оролцож байна.
Ойн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, ШУТИС-ийн Инженерийн тэнхимийн эрхлэгч, доктор Ж.Даваацэрэн, Усны үндэсний хорооны ерөнхийлөгч, доктор, профессор С.Чулуунхуяг нар хүндэт зочноор оролцож байна.
Тус үйл ажиллагааг гүний өрмийн мастер, бригадын дарга Ц.Биндэрьяа санаачлан зохион байгуулж, энэ үеэр усны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, ахмадуудад шагнал гардууллаа.