
“Номгон Рашаан” ХХК-ийн “Номгон Худалдааны Төв” 20 жилийн ойгоо тохиолдуулан шинэчлэн тохижуулж, өнөөдөр өргөн үүдээ нээлээ.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун нар оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.
Шинэчлэгдсэн худалдааны төвд супермаркет, эмийн сан, кофе шоп, ресторан, хувцасны худалдаа болон бусад төрлийн худалдаа, үйлчилгээ нэг дор төвлөрч, иргэдэд тав тухтай орчинд худалдаа, үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа аж.
Нээлтийн ажиллагааг тохиолдуулан наймдугаар сарын 11–13-ны өдрүдэд “Номгон Супермаркет”-аас 40,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдэд гарын бэлэг олгох урамшууллыг зарлажээ.
“Номгон Худалдааны Төв” нь 20 жилийн хугацаанд орон нутгийн иргэдэд худалдаа, үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн худалдаа, үйлчилгээ хүргэхээр ажиллаж байна.