
Зэвсэгт хүчний 167 дугаар анги Говийн бүсийн сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулсан "Оюутан цэрэг-2026" цэргийн мэргэжил олгох сургалт хэрэгжиж, оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга болон оюутан цэргүүдийн эцэг, эхийн төлөөлөл, хүндэт зочид оролцсон юм.
Мөн энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны мэндчилгээг уламжлан, дурсгалын зүйлийг Зэвсэгт хүчний 167 дугаар анги хамт олонд гардуулсан байна.
Цэргийн тангараг өргөсөн нийт оюутан цэргүүддээ сурлага, хөдөлмөр, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!