
🔷Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 5.1.2, 5.1.3, 5.1.4 дэх заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2026 оны А/64 дүгээр тушаалаар баталсан хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд боловсруулсан сургалтын хөтөлбөрүүд (модул)-ийг цахим сургалтын хэлбэрт шилжүүлж, хөгжүүлэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж байна.
🔷Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
Залуучуудын ажил мэргэжлийн сонголт, төлөвлөлт, хөдөлмөрт хандах хандлагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрүүдийг цахим хэлбэрт шилжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.
🔷Хоёр. Цахимаар хэлбэрт хөрвүүлэх сургалтын хөтөлбөр
№ | Сургалтын хөтөлбөрийн нэр | Зорилтот бүлэг |
1. | “Хувь хүний хөгжил”, “Залуу гэр бүл, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах зөвлөгөө” | Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутнууд (МТБСБ, ДБСБ) |
2. | “Ажил мэргэжил, карьер төлөвлөлт”, ”Бүтээмжтэй, тогтвортой хөдөлмөр эрхлэлт” | Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутнууд (МТБСБ, ДБСБ) |
3. | “Хөдөлмөр эрхлэлт дэх нийгмийн хамгаалал” , “Хөдөлмөрлөх эрхийг хангуулах | Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, дунд шатны менежер, хүний нөөцийн болон залуу ажилтнууд |
4. | “Байгальд ээлтэй хөдөлмөр эрхлэлт, ногоон ажлын байрыг дэмжих” | Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, дунд шатны менежер, хүний нөөцийн болон залуу ажилтнууд |
🔷Гурав. Гүйцэтгэх ажлын хүрээ
Сонгон шалгарсан байгууллага дараах ажлыг гүйцэтгэнэ:
• Батлагдсан сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын агуулгад хөрвүүлэх;
• Сургалтын өмнө болон дараах үнэлгээний даалгавар, тест боловсруулах;
• Сургалтын явц, үр дүнг хянаж, тайлагнах;
• Захиалагчийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулах, хамтран ажиллах;
• Эцсийн бүтээгдэхүүн болон эх файлуудыг хүлээлгэн өгөх.
🔷Дөрөв. Тавигдах шаардлага:
• Монгол Улсад хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.
• Цахим сургалтын агуулга боловсруулах, дүрс бичлэг хийх, график дизайн, анимэйшн, дуу оруулалт, цахим платформд байршуулах чиглэлээр мэргэшсэн багтай байх.
• Багийн гишүүд боловсрол, мэргэжлийг нотлох диплом, сертификат, мэргэшлийн үнэмлэхтэй байх.
• Багийн гишүүд цахим сургалтын арга зүй эзэмшсэн, сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах, цахим орчинд суралцагчидтай харилцах, үнэлгээ хийх чадвартай байх. /Нотолгоог хавсаргах/
• Сургалтын цахим модуль нь зорилго, суралцахуйн үр дүн, агуулга, арга зүй, үнэлгээ, хугацааны шаардлагыг бүрэн хангасан байх.
• Цахим сургалтын бүтээгдэхүүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжийг хангасан, хүртээмжийн шаардлагад нийцсэн байх.
• Ашигласан зураг, дүрс, хөгжим болон бусад эх сурвалж нь оюуны өмчийн эрхийн зөрчилгүй байх.
🔷Тав. Бүрдүүлэх материал:
1. Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнд хандсан албан хүсэлт;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Байгууллагын танилцуулга;
4. Ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл;
5. Багийн гишүүдийн диплом, сертификат, үнэмлэхийн хуулбар;
6. Ажлын төлөвлөгөө;
7. Өмнө боловсруулсан цахим хичээл, контентын жишээ, холбоос;
8. Санхүүгийн санал;
9. Татварын өргүй тухай тодорхойлолт;
10. Дээрх материалыг файлаар илгээх
🔷Материал хүлээн авах хугацаа, хүлээн авах хаяг:
Материалыг 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.
📍Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам-55, 2 дугаар давхар, 3 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс, 111.
📱Холбоо барих утас: 99049779, 89094455
Цахим шуудан: info@instiutue.gov.mn
Материал хүлээн авах ажилтан: Бичиг хэргийн ажилтан Э. Чулуунчимэг